Би ямар агуу вэ, Баяраад баяр хүргэмой
2009 оны 06-р сарын 22 Нийтэлсэн bayarЗа юу юугүй тамхинаас гараа хаяцан. Нээрээ, одоо тамхийг татах байтугай харах ч гүй байгаа. Гараад их уджаагаа. Надад баяр хүргээрэй.
18 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 262
Тээд би шулмас болжийно гэсэн үг үү
2009 оны 04-р сарын 08 Нийтэлсэн bayarХүнийг үзэн ядаж үхээсэй гэж бодож байгаа хүн шулмас болж буйн шинж гэнэ дээ. Би тэр муу новшийн авгайг үхээсэй гэж дандаа боддог яадгийн, нэг муу авгай байдиймаа. бие биеээ таньдаг ухаантай. Амьдралдаа тэр хэзээ ч хүнд тустай зүйл хийж байгаагүй гэдэгт би мурийцсанч бэлэн байна. тэр авгайн байгаа газар хэрүүл ам, хүн муулах, хорлох зэрэг хар энерги үүрд байдаг. Хүнийг муулж хор хутгачихааад уснаас хуурай гарахын тулд өөр хэн нэгнийг золиослож хорлодог үйл ажиллагаа бол түүний гол ажил. Бас тэр луйварын хэргээр шоронд орж байсан хэдий ч яагаад ч юм гарчихсан. би тэрмуу авгайг яах вэ. намайг бол байнга муулаастай зэвүүн ПэДаа. Буутай болоод сумтайсан бол би нээрээ тэрийг алах гэж бас л үзнээ тоохчку. хамгийн ой гутмаар нь ер нь бол дандаа тааралдана гээч.
Хорлонтой хар энергитэй новшийн авгайг цааш нь харуулчхиймсааан. Тээд би шулмас болжийно гэсэн үг үү.
Бичлэг бичээгүй удаж удчаад гэнэт ийм муухай үгтэй бичлэг бичсэнд бүх блогчидоо соорий.
Бас бүгдэд нь хайрын улирал хаварын мэнд. Амжилт.
14 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 309
Оборт гэдэг чинь ломбард гэсэн үг тээ
2008 оны 10-р сарын 15 Нийтэлсэн bayarХүүхэд томрох ч лүд юмаа даа хэхэ. Бяцхан хүүгийнхээ асуултуудад бүдрээд би нээрээ алингаа алдаж байнаааа. Хүү маань өвөөгийндөө нэг хошин шиг үзжээ тэрэнд нь оборт энэ тэр гэж гарсан юмуу даа. Тэгсэн тэр хошин шогийг дуурайгаад л гэртээ ярилаа /жүжигчдийнхэн хэлсэн үгийг нь/ тэгэхээр нь би яахав дээ мундаг хүн, муухай үг хэлдэггүй баатар болох гээд миний хүү тийм муухай үг битгий хэл гээд хэлчихлээ. Тэгсэн оборт гэдэг чинь муухай үг юмуу ломбард гэсэн үг биздээ гэлээ. Манай хүү яагаад ч тэгээд ойлгосийн бүү мэд.Би тэсэлгүй эхлээд инээлээ инээд хүрээд болдоггүй ээ. Тэгээд л үгүй ээ энэ хоёр чинь хоёр өөр утгатай үг гэлээ. Тэгсэн 2улангийн нь утгыг асуулаа би ч яахав амраас нь эхлээд ломбард гэдэг бол ийм тйим гээл тйалбарлалаа. Харин оборт дээр ирсэн таг. Хэрвээ үнэнээр нь хэлвэл хүү маань эмзэгээр хүлээж аваад зэвүүцэх болов уу гэж санаа зовоод бас л дараа тайлбарлаж өгье гэчихлээ.
Магад хүү маань энэ ээж дандаа л дараа гэх юм гэж сэтгэлээр унасан байх даа.
Дараа тайлбарлаж өгнө гээд амлачихсан одоо тэгээд би юу гэж тайлбарлаж ойлгуулах вэ. Надаас заавал асууна тэр чинь юуг ч мартдаггүй юмаа ядахад.
Эвтэйхэн тайлбарлачихаар үг хэлээч хөө манайхааан.
16 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 312
Би заавал чинийх байх ёстой
2008 оны 10-р сарын 11 Нийтэлсэн bayarСэвэлзэн исгэрэх салхийг амтлуулан намайг гуниглуулах уйтай намар цаг, бодлын минь орон зайг цөхрөлөөр гүйцээх гэсэн мэт надаас үл холдоно.
Тэртээх жилүүдийн бүүдгэрхэн нугачааг арай чамай даван сэтгэл дотроо амьсгаа авах тэрхэн агшинд гэрэлтэн мишээх одод юутай үзэсгэлэнтэй. Одод чи надад шивнээ ч дээ. Надад эрч хүч зориг оруулах хайрын тэр л анхны шивнээг чамаас л сонсох гэж л хорвоогийн эрээн бараантай тулгаран өдийг хүртэл амьдарсан ч юм шиг.
Намар чи оддыг уяраан байж тэрхүү гашуун агаад амттай хайрын шивнээг надад хэлүүлээч. Жихүүнээр сэлгүүцэх салхины шивнээг чинь үзэн яддаг ч, гуниг бүхнийг чи надад авчирдаг ч би чамаас гуйж байна.
Тэнгэрийн эзэн одод чи алган дээр минь өөрийн өгнө аясаа баясаан байж ганцхан намайг жаргуулах гайхамшигт мөч бүхнийг би хүсэж байна, мөрөөдөж байна. Одод чамд би дурлаж байна. Магад миний хэнийг ч хайрлаж чадахгүй байгаа хүйтэн хөндий зүрхийг минь бүлээцүүлэн, намайг хайрын дулаан орчинд оруулан жаргаагаач. Хэн нэгнийг үнэн сэтгэлээсээ хайрлаж, хайрлуулж гэрэлтэй амьдралын шатаар өөд мацахыг би юунаас ч илүүтэйгээр хүсэж байна. миний хүсэл хайрын хязгааргүйн орчинд умбан наадах учиртай.
Би хоосон хийсвэр орон зайг мөрөөдөнхөн биш , амьд байгалийн тансагаас тасрахыг хүсэхгүй байна.
Хүн хүндээ ээнэгшин дасах хүсэл хяслийн оргилуун эх булагт намайг урин дууд, би тэнд очмоор байна. магад би амьдралынхаа сүүлийн мөч хүртэл тэнд амьдармаар байна.
Бүтэхгүй зүйлийн төлөө бүдчин байж зовохын амтыг надад мэдрүүлэн, ташуур өгөн намайг яаруулаач, тэнгэрийн эзэн чамд би өөрийгөө даатган байж гуйя, БИ ЗААВАЛ ЧИНИЙХ БАЙХ ЁСТОЙ.
Одод чамд амьдралын минь бүүдгэр залуурыг гэрэлтүүлэн жолооддог болохоор чинь би хайртай. Намар чамд зовлон хийгээд жаргалын минь үргэлжлэх хугацааг мэдрэн заадаг болохоор чинь би хайртай.
5 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 130
Муу ёртойн түй түй түй хэхэ
2008 оны 10-р сарын 10 Нийтэлсэн bayarБи ойрд ийм хачин болчихлоо. замаар гарахдаа машинд аймар мөргүүлээд л майр хол шидэгдэж байна гэж, шатаар буудхаа гишигдэл алдаад шатны уруу өнхөрч унаж байна гэж, хутгаар мах ч юмуу ногоо хэрчихдээ гараа аймар эсгэж байна гэж төсөөлөн боддог болчихлоо. Яах уу, бүр дандаа ийм үйлдэл хийх болгонд маань бодогдоно гээч. муу ёртойн новш гэж юмаа. надад муу зүйл тохиолдох гээд байгаа юм болов уу, нэг найздаа хэлсэн чинь гандан гарч ном уншуул ч гэх шиг. гэхдээ би зөн совин, шашин шүтлэг энэ тэрд итгэддэггүй л дээ, за мэдэхгүй ээээ. ингээд л байх юм.
6 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 114
Намайг нэг л өдөр орхих чамд би хайртай
2008 оны 10-р сарын 09 Нийтэлсэн bayarЗалуу насны ааг омогоо багтааж ядан салхи шиг шуугиж явсан нь ердөө саяхан. Хаана ч хэнээс ч юу ч гуйхгүй амьдрана даа хэмээн бардамнан ярьж явсан маань ч саяхан.
Хэдэн жилийн өмнө дөө гадаа бороо ороод нилээд салхитай жиндүүхэн байсан найз охинтойгоо хамтдаа гадуур явж байгаад танил хэдэн хүмүүс дээр очлоо /тэд бид 2-оос насаар ахмад хүмүүс/ нимгэн хувцасласан бид хоёрыг хараад л “энэ хар хүйтэнд яасан нимгэн хувцасладаг юм бэ, даарахгүй байна уу ”гэж ирээд л олны анхаарлыг бид 2-ын зүг хандуулав. Даарсан байсан хэдий ч хувцас хунарыг минь өөлсөнд үү эсвэл мэндийн зөрүүч үгүй шүүмжилсэнд үү гэнэт бухимдан би бээр тэдэнд хандан“Залуу нас минь дааруулдаггүй юмаа”хэмээн хэнэг ч үгүй хатуухан хэлчихлээ. Хэзээ ч хөгширч, даарахгүйн тулд давхар хувцаслахгүй юм шиг л тэдэнд хандсан даа.
Магад тэд ч мөн урьд нь залуу насныхаа элч дулаанаар цасан шуурга, аадар бороо, хуй салхи, халуун нарнаар ч юунаас ч эмээлгүй алхалж л явсан нь мэдээж.
Насны хяруунд дарагдахгүй юм шиг тийн аашилсандаа одоог хүртэл харамсдагаа нуух юун.
Айж байнаа хөгширөхөөс айж байна. тойроод гарч болдоггүй дайрч өнгөрдөг энэ л амьдралын шугамаас айж байна.
Омог бардам ЗАЛУУ нас нэг л өдөр намайг орхино. Одоо яах уу? Бага байхдаа мөнхийн ус байдаг гэдэгт итгэж түүнийг олж уугаад бас нүүрэндээ түрхэх юмсан гэж мөрөөддөг байлаа. Дараа энэ мөрөөдлөөсөө бас л айсан хайртай бүгд маань намайг орхин одохын цагт ганцаараа үлдчих юм шиг санагдаад л ...
Бидэнд ганцхан удаа л шагнал болж ирдэг залуу нас чи надтай хамт байгаа ч дээ. Намайг битгий орхиоч дээ гэж гуймаар ч юм шиг гэхдээ хэнээс, юунаас гуйх вэ? Гуйлтийг маань магад хэн ч сонсохгүй бас хэн ч биелүүлэхгүй.
Өөдрөг байж сэтгэлээрээ залуу бай гэж хэн нэгэн хэлэх хэдий ч цаг хугацаа бол бүхнийг шийдэж, энэ үгийг ч хэлэхгүй бизээ.
Амьдралын түм буман нугачаан дунд хөл алдалгүй, мөн өвдөг нугаран унасан ч босоод ирдэг байсанаа дурсах бүр сайхан байдаг.
Залуу нас чи намайг уйлуулан битгий орхиоч дээ. Би чамд хайртай.
Нэг л олдох энэ амьдралыг үргэлж залуугаараа туулан өнгөрүүлдэг байсан бол мөн сайханааа.
8 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 115
Гэр бүл бол хайр сэтгэлийн сургууль мөн
2008 оны 10-р сарын 08 Нийтэлсэн bayarЧиний хувьд амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ? Мэдлэг боловсрол уу, Эрх мэдэл үү, Эрх чөлөө юу, аль эсвэл Алдар нэр, бэл бэнчин үү? Тиймээ мэдээж хэрэг энэ бүгд чухал зүйл нь ойлгомжтой, гэхдээ дийлэх хүмүүсийн хувьд эцэг эх ба гэр бүлээс илүү үнэ цэнэтэй зүйл байхгүй билээ. Яагаад гэр бүлгүй бол бидэнд хэцүү байдаг вэ? Хайр сэтгэлээс л тэр. Яагаад хайр сэтгэл бидэнд чухал байдаг вэ? Хариулт нь их энгийн бөгөөд бид өөрсдийн амьдралд хайр дурлалыг хэрэгжүүлэх гэж бүтээгдсэн. Манай гэр бүл бидэнд хамгийн ойр дотно хүмүүс бөгөөд бид хоорондоо амьдралынхаа турш холбоотой явдаг. Чухам хайр дурлал л тэрхүү холбоосыг салгахгүй гагнадаг юм. Бид өмнөх үеийнхээ түүхээс гагцхүү гэр бүл л цаг ямагт ёс суртахууны болон ёс зүйн зарчмуудын эх үүсвэр болж ирсэнийг харах болно. Гэр бүлд хүмүүс бие хүний бүхэл бүтэн чанар, үнэнч зан, итгэлтэй шинж болог харамгүй хайрын үнэ цэнийг мэдэрдэг билээ.
Ямарч гэр бүл харилцаагаараа тодорхойлогддог ба гэр бүлд хүн бүр бүхэл зүйлийн хэсэг нь болж, хүн болгон хувийн өвөрмөц онцлогуудыг хадгалахын зэрэгцээ өөртөө бүх гэр бүлийг тусган харуулж байдаг.
Гэр бүлд нэгэн нэгдмэл хүрээг бүрдүүлэгч дурлалын дөрвөн хэмжүүр байдаг. Энэ бол эцэг эхээ хайрлах, хүүхдийн хайр, ах дүү болон эгч дүүгийн хайр, нөхөр эхнэрийн хайр юм. дунд сургууль төгсөлгүйгээр их дээд сургуульд суралцаж чадахгүйн адил хайр дурлалын дээрх дөрвөн хэмжүүрт суралцаагүй бол хүмүүстэй харилцах үедээ бид гүн гүнзгий, шударга харамгүй сэтгэл сэтгэл гаргаж чадахгүй юм. Энэ бүх үзүүлэлтүүд харилцаагаа сайжруулснаар бид хүмүүстэй харилцах авъяасаа аажмаар хөгжүүлдэг. Тэгэхээр гэр бүл нь хүмүүсийн хоорондыг бүх харилцааны үндэс болж биднийг амьдралд жинхэнэ ёсоор бэлтгэж өгдөг. Бидний хайр хичнээн их байх тусам амьдрал, амьдрал маань улам утга учиртай болдог. Гэр бүлд эхлэх бидний зүрх сэтгэлийн хөгжил аажим аажмаар биднийг төгс төгөлдөр байдалд хүргэх ёстой юм.
Тэгэхээр гэр бүл гэдэг бидний амьдралд болоод хайр сэтгэлд ч бэлтгэгдэх сургууль маань болдог байна.
5 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 155
Жинхэнэ саак ажилтан гэж
2008 оны 10-р сарын 06 Нийтэлсэн bayarДорно зүгт хаа нэгтээ нэгэн баян эзэн адилхан ажил үүрэг гүйцэгтгэдэг хоёр туслагчтай байжээ. Харин эзэн тэр хоёрын нэгэнд нь хоёр дахин бага мөнгө төлдөг байж. Гэтэл тэвчээр нь барагдсан тэр туслагч нэг удаа эзэндээ хандан:
- Яахлаараа та надад хоёр дахин бага мөнгө төлж байгаа юм бэ? хэмээн асуусан байна.Тэгэхээр нь эзэн:
- Би чамд жишээгээр тайлбарлаж өгье гэж хэлээд,
- Тээр тэнд цөлд нэг жингийн цуваа явж байгааг харж байна уу, хаа хүрэхээр явааг нь мэдээд ир гэв.
Туслагч гүйн очиж мэдэж ирчихээд,
- Тэр цуваа Дербент орохоор яваа юм байна гэж хариулжээ.Эзэн:
- Юу ачсан цуваа юм бол? Хэмээн асуухад, нөгөө туслангч –одоохон мэдээдэхье гээд гүйгээд явж,удалгүй буцаж ирээд,
- Хөвөн бөс даавуу ачиж яваа юм байна гэжээ, эзэн ахиад л
- Цувааны даамал хаанахын, хэн гэгч хүн байна? гэж асуухад туслагч 3 дахь удаагаа гүйгээд явав.Түүнийг эргэж ирэхээр нь эзэн хоёр дахь туслагчаа дууудаж ирүүлээд,
- Тэр жингийн цуваа хаа хүрэхээр явааг мэдээд ир гээд бас явуулж.
Хоёр дахь туслагч тун удалгүй ирж
- Энэ цуваа Дербент орохоор бөс бараа ачиж яваа гэнэ. Цувааны даамал нь Ахмед гэдэг хүн байна. Эхнэрийг нь Зулфиа гэдэг юм байна. Эднийх гэрээ хэлцэл олонтой учраас дараа сард дахиад үүгээр өнгөрөх бололтой....гэж хариулжээ.
Артем Тарасовын “Саятан” номноос хусав.
Өнөөдөр бизнест ч, төрд ч хаа сайгүй сайн ажилтан, сайн менежер хэрэгтэй байгаа шүү дээ. Хоёр дахь туслагч бол айн үнэн саак дөө.
3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 107
Намайг уйлуулсан миний Сахиусан тэнгэрийн мөрөөдөл
2008 оны 10-р сарын 02 Нийтэлсэн bayarӨнгөрсөн мягмар гаригийн орон хүүтэйгээ хоёулаа гэртээ байж байлаа би яахав дээ хэвтэх дуртай юм болохоороо орон дээрээ хэвтээд л зурагт харж байлаа хүү маань тоглоод л тэгсэнээ хүү маань цаас харандаа аваад л над дээр ирлээ. ‘’Ээжээ та миний хэлснийг энэ цаасан дээр бичээрэй’’ гэлээ би за гэхэд тэрээр хэлж байнаа ’’Миний мөрөөдөл бол’’ ’’Ээжтэйгээ аз жаргалтай амьдрах, насан туршдаа ээж маань надтай хамт сайхан амьдраасай гэж би мөрөөддөг’’ гэлээ. Бяцхан хүүгийн маань мөрөөдөл намайг ямар их жаргалд умбуулсан гээч нүдэнд маань нулимас дүүрч баярлах сэтгэлээ би нууж үл чадна. Би баяртай байнаа. Надтай нэг хүн насан туршдаа хамтдаа аз жаргалтай амьдрахыг хүсэж мөрөөддөгийг сонсох дэндүү гайхамшигтай байсан. Би тийм ч сайн ээж биш л дээ, хүүгээ өвдөхөд нь хийл сандран бачимдаж ээжрүүгээ яах уу гэж ярьдаг, хүүд минь муу зүйл тохиолдох вий гэж санаа зовнин алхалдаг, хүүгээ эрүүл саруул ухаантай хүнд тусархаг сайхан сэтгэлтэй сайхан залуу болоосой гэж хүсэж явдаг тийм л нэгэн ээж.
Би ч гэсэн хүүдээ сайхан бүгдийг хүсэж мөрөөддөг ээж.
Бие биендээ санаа зовж, хамтдаа байхыг хүсэн мөрөөддөг болохоороо хүү бид хоёр алзахгүй дээ.
Миний бас өөр мөрөөдөл бол би ирээдүйд Лексүс машинтай болно гэж мөрөөддөг хүүгээ суулгаад л айн сайхан даа, бас би өөрийн гэсэн цэвэрхэн тохилог кафетай болно гэж боддог суудал нь модон биш зөөлхөн буйдан хэхэ. Тэгээд л ажлаа тараад найзуудтайгаа очоод л бас л айн юу яаж өгнө дөө хэхэ. Хааяа ганцаараа очоод л урдаа кофе тавиад л сонин гарчиглангаа тамхиа татаад л сайхан кайфтай сууна гэж боддийншдээ.
За за санаж явбал бүтнэ сажилж явбал хүрнэ гэдэг дээ тэ.
Би мөрөөдөл биелэнэ гэдэгт итгээд л байдагыншдээ.
11 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 123
Халуухан гарыг чинь би тавилаа... хайрт минь яв даа.
2008 оны 09-р сарын 29 Нийтэлсэн bayarХайр над дээр нэг л өдөр гэнэт ирсэн. Яг л өглөө нь нар гийж тэнгэр цэлмэж байснаа өдөр нь гэнэт бороо шаагин асгарах шиг... тиймээ тэр өдөр хайрын бороо зөвхөн над дээр л асгарсан. Борооны мөнгөн дусалтай сүлэлдэн ганцхан над дээр тусах нарны гэгээхэн тусгал нь чи л байсан нь гайхамшигтай.
Хүчтэй шаагин урсах борооны дусал бүр хамаг хувцасыг минь юу ч үгүй норгочихлоо.
Анх танилцсан тэр өдрийг би санаж байна. Хөгжилтэй яриа, дотнохон инээмсэглэл чинь чамайг нилээдгүй нийтэч бас хэлэх гэснээ шуудхан хэлчихдэг шулуун шударга зантайг чинь илтгэж байсан. Анзаараггүйхэн хааяа чамайг ажих бүртээ чиний сэтгэл татам харцтай би тулгарч бяцхан ичэнгүйрэн нүүрэндээ инээмсэглэл тодруулж байснаа ч санаж байна. Өдөр хоногууд яг л харвасан сум шиг гайхамшигаар дүүрэн өнгөрсөн миний хувьд. Би аз жаргалтай байсаан. Зөвхөн чамд эрхлэж, чамаар л аргадуулж, чамайгаа л халамжилж, чиний төлөө л амьдрана даа хэмээн гэгээнээр мөрөөдөж байсан нь саяхан.
Хайр дурал өөрөө тааж болшгүй нууц, олж болшгүй нандин юмаа. Тиймээ би тааж бас олж чадсангүй.
Хайр дурлал бидэн хоёрыг, зүрх сэтгэл болон амьдралын жинхэнэ холбоонд нэгтгэж чадсангүй дээ.
Тэр өдрийн бороонд норсон хувцасаа яаж хатаана даа гэж бодон даарч ч амжаагүй байхад хувцас минь хатчихлаа, хайр минь явчихлаа.
Миний хайр хариу нэхэхгүй ээ одоо, мөн гомдол дайсагналыг ч мэдрэхгүй байх болно.
Хайрт минь яв дааа. Баяр баясал, уйтгар гуниг бүхэн сүлэлдэн урсах он жилүүдийн тэр л цаг бүрт тавилгүйгээр үргэлж хөтлөлцөн амьдрана даа гэж мөрөөдөж байсан халуухан гарыг чинь би яг одоо тавьж байна. Зүрх сэтгэлээ чагнан, итгэл найдвараар мишээн, туналзан цэлэлцэх амьдралын их далайруу намайгаа орхиод сэл дээ.
Чамайг хайрласан хайрын орон зай миний зүрхэнд хэвээр байх болно.
Хэрвээ хэзэ нэгэн цагт чи минь надруугаа гараа сунгавал, тэр цагт намайгаа гэсэн чиний хайр ассан байвал, мөн миний зүрхэнд чамайгаа гэсэн өчүүхэн ч гэсэн цучил байх юм бол надруу сунгасан гарыг чинь би халуунаас халуун, чангаас чанга итгэлтэйгээр атгах болно. Итгээрэй хайрт минь.
10 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 116
Хүмүүсийн харилцааны талаар жаахан онолдохуй практикдахуй ч байж магад хэхэ
2008 оны 09-р сарын 24 Нийтэлсэн bayarХүмүүс хоорондын харилцааны үндэсийг харилцан бие биенээ ойлголцох явдал гэж би үздэг. үүнийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө бид харилцагч хүнээ сайтар ойлгох ёстой. харин дараа нь түүнд өөрийгөө ойлгуулах гэж оролдох учиртай. бидний сэтгэлд огт таарахгүй хүн гэж байдаггүй хэдийгээр танилуудын маань дотор холбоо тогтооход /сээгэсийн холбоо биш болой/ амаргүй хүн мэр сэр байдаг боловч бид жаахан л чармайлт гаргахад ойлгож чадна.
тэгвэл урьд өмнө муудалцаж байсан хүмүүстэйгээ харилцах анхны алхамыг зөвхөн чи хийж, харилцаж эхлэх хэрэгтэй ба нөгөө хүнээ ийм алхам хийхийг хүлээгээд хэрэггүй мэт.
бид заримдаа хүмүүсийг үнэлж дүгнэхдээ алдаа гаргадагын нэг шалтгаан нь тэгш бус байдал энэ нь өөрөөсөө аль нэг талаар давуу хэн нэгнийг хэт үнэлэх явдал юм. энэ тохиолдолд бид тухайн хүнтэй чөлөөтэй харьцаж чаддагүй биеээ хэт барьдаг. өөрөөсөө дорд гэж үзсэн нэгэнтэй бол дээрлэхэнгүй харицаж бодит байдлаас хөндий байдаг мөн бусдын талаар урьдчилан таамаглаж хэт яаран дүгнэлт хийх, гадаад үзэмжээр нь дүгнэх нь төдийлөн ашигтай биш. мэдээж таамаглал буруу тохиолдолд харилцаанд алдаа гарна. эдгээр алдааг засаж залруулж болох боловч аль болох зайлсхийж ухаалаг байх нь дээр шүү дээ тэ. алдаагаа засахын тулд бид хэн нэгнээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж чаддаг байх ёстой ингэж уучлалт гуйхад магадгүй сэтгэлийн их хүч, эр зориг шаарддагдаж болох л юм. Ер нь бол өөрийгөө хүндэлдэггүй, өөртөө итгэлгүй, бусдыг дорд үздэг хүн л чин сэтгэлээсээ уучлалт гүйж чаддаггүй юм. хүмүүс хоорондын харилцаанд эвгүйхэн хэлсэн ганц үг, үйлдэл, харц, хөдөлгөөн хүртэл маш том ан цавыг үүсгэдэг нь ойлгомжтой. бидний хэн нь ч дахин давтагдашгүй цор ганц хувь хүн бөгөөд өөөр өрийн гэсэн үзэл бодолтой байдаг тул санаа бодолоороо нийлэхгүй байх нь олонтаа. хэдий тийм ч харилцагч хүнээ бас өөрийн бодолтой нэгэн гэдгийг санан хүндлэх нь чухал. дөргүй бух шиг зүтгээд байвал чи өөрөө л алдаа гаргана. Хүндэтгэл бол хүний сэтгэл санааг байнга өөдрөг болгож, өөрийн үнэ цэнийг мэдрэхэд тус болдог. хүнийг хүндэлж чаддаг хүн эрхэм чанартайн дээр тэрээ бусдад аливаа зүйлийг санал болгож чөлөөтэй харилцаж чадна.
аливаа хүний сайн талыг олж харж байна гэдэг бол биид хүнийг хүндэтгэх хүмүүжлийг бага ч болов олж авч байна гэсэн үг.
хүмүүстэй сайхан харилцах, тэдний хэрэгцээг, үзэл бодлыг мэдрэх явдал дээр тулгуурлан зүрх сэтгэлийг нь зүрх сэтгэлээрээ мэдрэхэд бид суралцах ёстой.
үүнийг хэрэгжүүлэх чухал нэг арга бол асуудлыг анхааралтай сонсож, өөрийн санаагаа нэмэрлэн зөвлөж чаддаг болох явдал. хүн өөрийг чинь сэтгэлээсээ сонсож байгаа тэр үедээ л өөрийгөө сэтгэлээсээ илэрхийлдэг мэт.
гэхдээ хуурамчаар хандаж, сонирхож байгаа дүр эсгэх нь утга учиргүй бөгөөд харилцагч хүндээ заавал мэдрэгддэг байна.
эцэст нь харилцаа гэдэг нь үгээр биш, гадаад өнгө үзэмжээр биш, дур хүслээр биш чин үнэнч байдал сэтгэл зүрхний хэм хэмжээгээр тодорхойлогдох бусуу.
бид өөрөө л хичээвэл харилцагч хүн маань зүтгэлийг маань мэдрэх л ёстой.
энэ ч утгаараа өглөө бүрийг инээмсэглэн угтаж мэнд амраа мэдэлцэн, дотноор ярилцан гэгээн бүхнийг бусаддаа бэлэглэ. хэрэв чи өөрийгөө болон бусдыг хүндэлдэг бол үүнийг хийхээс айх ёсгүй.
За за Баяраа нь байнаагийн бодлоор бол чухам үнэнийг 80-н үгээр илэрхийлэв.
5 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 110
Шаал худлаа л юм байна лээшдэээ
2008 оны 09-р сарын 24 Нийтэлсэн bayarХүн усанд живэх ч юмуу машинд дайруулах ч юмуу хүнд хутга тулгуулах ч юмуу ер нь амьд насанд халгаатай үе тохиолдоход тэрхэн агшинд туулж өнгөрүүлсэн амьдрал нь урсан өнгөрч жирэлзэн бодогддог гэсэн худлаа л үг байна лээшдээ. ингээд л үхдэг юм байна гээд янзан бүрийн бодоол толгойд шамбааралдан хоромхон зуур маш их зүйл бодогддог гэсэн ч худлаа. би нээрээ л тэгдэг дээ гэж итгэсэн байсан гэтэл. ийм үе тохиолдвол хүүгээ бодож энэ тэр болно гэж боддог байсан.
Яагаад ийм итгэлтэй хэлж байна вэ гэхээр өчигдөр ажлаа тараад алдарт 26-гийн автобуснаасаа буугаад зам хөндлөн гарах гэж байхад нэг машин муухай дуугараад л тормозлон зогссон надаас ердөө л 2 алхамын цаана жолооч нь цонхоороо толгойгоо гарган бүх хараалаа урсгасан харин бүх үзэгчид надруу таг ширтээстэй. харин яг тэр би юун үхлийн талаар, юун хамаг амьдрал жирэлзэн өнгөрөх . хоёр л бодол толгойд орсон нэг нь өөөө новшоо энэ зам чинь ийм өргөн билүү, дараагийнх нь энэ машин нилээд л зайтай байх шиг байсан даа гэсэн 2 бодол л орж ирсэн.
Уг нь амьдрал мамьдрал бодогдсон бол юу гэж бодох байсан болоо хэрэгт дуртай зан хөдөлчихлөө байна. за за муу ёр хэхэ.
Манайхаааан ер нь харааж байгаа ч юм биш бүх зүйлд болгоомжтой байгаарай.
6 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 101
Эх оронч үзэл буюу эсэн бусын асуудал гэж
2008 оны 09-р сарын 19 Нийтэлсэн bayarБорооны дараагийн Эх оронч үзлийн талаарх бичснийг уншаад өөрийн үзэл бодлоо бичихийг хүслээ. за тэгээд хэрүүл ам хийгээд байваа зүгээр л миний хувийн бодол шүү за.
Ер нь эх оронч байна гэдэг та нарын бодлоор юуг хэлэх вэ? эх оронч үзэл гэж ямар байх үзэл вэ?
бүх зүйл тэгээс эхлэлтэй тиймүү. тэгвэл энэ үзэл ч гэсэн бага зүйлээс эхлэнэ. хамгийн наад захын жишээ гудамжинд хогоо бүү хая залуусаа, бүтээн байгуулалтын ажил хийж буй нэгнээрээ бахарх залуусаа, хааяа ч гэсэн улс орон маань яаж байна юу юу болж байна юу нь бүтэхгүй байна тэгээд яах вэ хэмээн телевизороо асаан санаа зовнин суу залуусаа.
эх орончид гэхээр л зөвхөн эрт дээр үеийн баатрууд, эх орныхоо төлөө цусаа урсгасан цэрэг эрс, торгон хилээ манах байлдагчаар битгийн хязгаарлан төсөөл өө. эх оронч үзэл гэдэг үгийг зөвхөн гадныхныг эсэргүүцэн тэмцэх жагсагчидыг л хэлэх ёстой юм биш ээ. Би чи залуус та нар байж болно шүү дээ.
энэ үзлийг хааяа бусдад онгирохдоо, бардам зангаа хөдөлгөн сайн хүн болох гэж сагсуурахдаа эсвэл хоосон иш татаж нэг нэгнээ хужаагийн эрлийзээр нь дуудахдаа, архи ууж хөлчүүрхэхдээ ашиглаж болохгүй.
аливаад хандах хандлага хамгаас чухал гэдгийг үргэлж санан ямарч зүйлийг их бага гэлтгүй, өөрт чухал чухал бус гэж ангилалгүй үнэн сэтгэлээсээ хандах ёстой болов уу. Залуус бид хэнэггүй тэвчээргүй улс шүү дээ гэсэн үгээр өөрсдийгөө битгий хамгаалаа. Бид нямбай, хянуур тэвчээртэй байх ёстой. заавал ёстой л гэж боддог ш дээ.
бүх зүйлд үндэс суурь байдаг гэдгийг бид сайн ухаарч чаддаггүй болохоороо л зөвхөн өнгөцхөн оролдоод бусдад жаахан танигдангуутаа болчихлоо хэмээн сэтгэл ханаад орхичихдог мэт.
Бас залуус бид амархан уйдамтгай ч юм шиг, гэтэл хөгжин цэцэглэх, аливааг гартаа оруулахын ганц хүчин зүйл бол оролдлого байдаг. энэ оролдлого ганц үе болон үйлдлээр ч төгсөхгүй олон үеийг үйлдлийг дамжин үр дүн гардаг.
Магадгүй бидний амархан уйддаг зан зөвхөн өөрийгөө боддогтой ч холбоотой байж болно.
энэ бичвэрээс юуг ойлгуулахыг хүссэн бэ гэхээр аливаад үнэн сэтгэлээсээ хандах нь маш чухал гэдгийг л хэлэх гэсэн юмаа.
энэ талаарх таны үзэл бодлоос тэс хөндлөн бичсэн байж ч болно.
За залуусаа амжилт шүү.
4 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 134
Гадил жимсийг бүхлээр нь идэж буй Баяраа нь байнаагийн зураг... та нар ингэж чадах уу?
2008 оны 09-р сарын 19 Нийтэлсэн bayarзассс гадил жимс байтугай усан үзмийг ч бүхлээр нь идэж би чадахгүй ээ. Монголчуудын хэрэгт дуртай занг ашиглан та нарыг бултааранг нь бичвэрлүүгээ оруулж гүн туслалцаа авах гээд бичвэрээсээ тэс хөндлөн гарчиг өгсийн яадагийн энэ эмэгтэй хүний 14 мэх гэж байгаа хэхэ. манайхааан надад туслаач Баяраа нь байнаа бүр амь наана там цаана диваажин бүр цаана амьтан баларч байна. би "Хувь хүний менежмент" сэдвээр эсээ бичих хүндхэн даалгавар ахынхаа охиноос авлаа надад туслаач юуны талаар өгүүлэх яаж бичих ер нь энэ талаар хаанаас юу уншиж мэдэж авч болох талаар хэлж өгөөч дээ сандраад бүр толгой ч ажиллахаа болилоо. за IQ-гаа хөгжүүлье. Менежментийн чиглэлээр төгссөн манайхааан хуулах юм байсан ч хамаагүй харамгүй цацаарай хөөө. Дүү маань оюутан юмаа.
та нарыг би туслана гэж ихээр найдаж байгаа. Би зүгээр та нарыг сайн найзуудаа л гэж бодож явдаг муу санавал бас муу санаж чадна гээд өөөөө Итгэлт баяны үгрүү хадуураад орчихлоо соорий.
хөөрхий муу баяраад туслаарай. та нар яахавдээ хөөрхий намайг бичкээн 35 размер гутал өмсдөг юм чааваас гэж бодоод л нэг туслачих л даа. эсээ бичихэд нээрээ миний гутлын размер хамаагүй л дээ. өөрөөр өрөвдүүлэх аргаа одоогоор олсонгүй. за манайхааан тусламжийн үгсээ урсгаад байгаарай.
энэ бичвэрийг бичиж дуусгаад Шрек дээр гардаг муур шиг өрөвдөлтэй харцаар харж 2 минут дуугүй зогссон шүү нээрээ хөөе.
Плийз плийз л дээ плийзлчих л дээ.
11 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 163
Уншаад таалагдахгүй бол миний биеийг бүү зүхэхтүн
2008 оны 09-р сарын 18 Нийтэлсэн bayarЭнэ бичлэгийг уншихаас нь өмнө хүмүүсээс уучлалт эрж байгаа шүү би. Миний блог бол Баяраа нь байнаагийн хувийн, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх индэр минь тул би бээр шашны талаарх өөрийн үзэл бодол энэ талаар хэрхэн юу гэж бодож явдаг талаараа шууд бичлээ. ямар нэг шашин шүтдэг найзуудаа намайг сов соорий шүү. бас хэцүү ш дээ тэ хүний итгэл үнэмшлийг дорд үзэж байгаа юм шиг гэхдээ дорд үзээгүй шүү хэхэ.
Би өөрийн амьдралд арай л ойр байсан шашны 2 урсгалыг бичье будда, христ за тэгэхээр.
1. Нэг найз маань христийн цуглаанд очдог тэрээр дандаа л бид нарыг нэг очиж үзээч гэж шалдаг байсан юм хэрэгт дуртай зан бас хийх ажилгүй зав хоёр намайг тийш зүглүүлэв. эхлээд ороход үнэн таалагдсааан бүх хүмүүс танидаг юм шиг инээгээд л угталт бол саак саак боов боорцог ундаагаар дайлаад л хэхэ. хүний юм үнэгүй юм хоёрт нугасгүй юм болохоороо цохиж өгсөөн. яриа хөөрөө энэ тэр бол уянгын дуу мэт за тэгээд л бүгд тойрч зогсоод эзнээсээ гуйж өглөө ямар аймар итгэл үнэмшил вэ гэж би дотроо гайхах бишрэх хоёр зэрэгцэв. ерөнхийдөө бол надад таалагдлаа даж шүү амташсан хэрээ 13 дахихын үлгэрээр хэд хоног явлаа даа /гэхдээ боорцогныхон амтанд биш шүү./
нэг өдөр цуглаанд очтол 12, 13 настай гэмээр тэргэнцэр дээр суудаг нэгэн хүү байна мэдээж бүгд л түүнийг хурдан эдгээж хайрла гээд л гуйж гарлаа итгэл үнэмшилгүй би хүртэл нээрээ л эдгэрчихээсэй гэж гуйлаа.
бүгд л уйлах нь уйлаад дуулах нь дуулах үнэмшилтэй байсан болохоор би тэр хүүг эдгэрнэ гэдэгт яагаад ч юм 100 хувь итгэчихсэнд хамаг учир байсан гэх үү дээ. бараг 7 хоног очоогүй байж байгаад цуглаанд очтол тэр хүү нас барсан байсан дэндүү ихээр итгэсэн надад тэр хүнд цохилт болсон гэхэд болноо. би тар нарын уйлаад гуйгаад байсан гуйлтыг эзэн чинь сонссонгүй дээ гэж ёжлов харин тэд хариуд нь 2 настай хүүхэд хуурч байгаа юм шиг Одоо тэр хүү ертөнцийн эзэнтэй хамт аз жаргалтай байгаа гэдиймдээ ёстой хуцмой арван хэдтэй хүүхэд ээж аавынхаа хажууд жаргалтай байх хугацаагаа ч гүйцээгүй бараг мэдрээгүй, амьдралын сайхан муухайтай ч танилцаагүй байж ертөнцийн эзний хажууд жаргалтай байгаад ч яахав дээ. дур гутав итгэл үнэмшил салхинд туугдав үгүй ээ дахиад энд би ирэхгүй ерөнхийд нь тэд нарт худалч нэр өгчихлөө.
2. 2000 онд ах маань хүнд осолд оров эмч домч, лам хуврага гээд хөөрхий ээж аав хоёр маань яваагүй газан даанч үгүй. бэр эгч маань нэг сайн бараг л бурхан шахуу лам танина гэнэ ээж хэдийнэ оччилгүй яахав. тэр лам ээжид хүүгийн чинь осол та бүхэнд тохиолдох ёсгүй зүйл бөгөөд хугацаанаасаа ч өмнө эдгэрнэ браг л иймхэн юманд бүү санаа зов би бүгдийг нь аргалдаг баатар болов. түүнд өргөл барьцаар өгөөгүй зүйл гэж манайд үгүй болов харин ах маань тун удалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлэв ээж дэндүү итгэсэн байсан даа. дэндүү их итгэл хормын төдий алга болоход ямар аймшигтай гээч. дахиад л хуцмой. Шүлгэн борооны хэлдэгээр шаана биз.
яах гэж ингэж шаадаг байнаа / соорий жаахан бүдүүлэг хэлчихлээ./
Үүнээс хойш Баяраа миний бие шашин гэдэг бол хий хоосон зүйл бөгөөд эрт дээр үеээс хүн төрлөхтөн байгалийн гамшиг ирэхэд давж чадалгүй өвдөг сөхрөн унахдаа Энэ бүхэнд гарах гарц бий хэн нэгэн туслах ёстой гэж цөхрөөд юунд ч итгэхэд бэлэн болсон юм шиг байгаа юм яг тэр үед нь нэгэн товаршь сэргэлэнтээд хий хоосон бурханы тухай үлгэр ярьж л дээ тэрэнд нь ядарсан түмэн итгэв.
санаа дагаад ч тэрүү зарим нэг зүйл нь тус болсон мэт ч санагдаа л биз. тэгдэг ш дээ угаасаа л би хүртэл шалбарсан эсвэл хутгаар зүссэн газраа хүүгээрээ үнсүүлээд л санаа дагаад өвддөггүй дэг.
жич: энэ бол зөвхөн миний бодол бөгөөд хэн нэгнийг уурлуулж, шашинг доромжлох атаг муу санаа агуулаагүй болно.
5 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 105